Засгийн газрын үнэт цаасыг арилжихаар боллоо

2014 оны 10 сарын 27

Засгийн газрын 100 тэрбус төгрөгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилцаалах шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо гаргажээ. 

Засгийн газраас хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдөх, богино хугацаатай үнэт цаасыг хөрөнгийн биржийн арилжаагаар олон нийтэд чөлөөтэй анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжихаар болсон байна. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд долоо хоног бүр арилжаалах аж. 

Хөрөнгийн биржээр арилжих гурван хугацаатай засгийн газрын үнэт цаасны захиалгыг ирэх лхагва гаригаас эхлэн авах бөгөөд ирэх сарын 4-өөс эхний арилжаа хийгдэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10792
0 эможи
keyboard_arrow_up