Монголын хөрөнгийн биржийн мобайл апплекейшн “APP STOR” –д бүртгэгдэн хэрэглэхэд бэлэн болжээ
2014 оны 10 сарын 24
Монголын хөрөнгийн бирж нь өдөр тутмын арилжааны болон ханшийн мэдээллийг гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан мобайл апплекейшны тусламжтайгаар олон нийтэд хүргэх боломжтой боллоо.
Тус программыг ашиглахын тулд App Store-д “MN Stocks” гэсэн апплекейшныг татан суулгах хэрэгтэй. Уг программыг ашигласнаар хэрэглэгч ханшийн мэдээллийг 5 минутын хоцрогдолтойгоор хүлээн авахаас гадна өөрийн сонирхсон үнэт цааснуудаар багц үүсгэх боломжтой юм.
Программ нь ХАНШ, ТОХИРГОО гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байх ба доорх хэлбэртэй харагдана.
Ханшийн мэдээллийг харахын тулд Тохиргоо хэсгийн нэмэх товчин дээр дарж, компаниудыг доорх байдлаар нэмсэнээр дараахь ханшийн мэдээлэл харагдах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10740
0 эможи