Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 10 сарын 13

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.10.06- 2014.10.13/

 

Сангийн сайд Ч.Улаан: Ард түмэн рүү хүрэх мөнгийг нэмж, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна

Төсөв гэдэг улс төр, эдийн засгийн бодлогын төвлөрсөн тоон илэрхийлэл юм. Ирэх оны хувьд  зээлийн төлбөр үйлчилгээ ямар нэгэн хэлбэрээр  төсөвт дарамт болохгүй. Нийт дүнгээрээ 500-гаад тэрбум төгрөгийн төлбөр хийнэ.  Долоо их наяд төгрөг дотор энэ нь нэг их дарамт биш гэсэн үг.  Харин ачаалал хэзээ үүсэх вэ гэвэл 2018 онд бий болно. Үүнд хэрхэн бэлдэх вэ гэдэг л байгаа юм. /Өдрийн сонин 2014.10.06 № 239/

Орон нутагт төсвийг нь бүрэн хариуцуулж, татвар тогтоох эрхийг ч өгнө

Орон нутагтнь хөрөнгө оруулалт, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг шилжүүлж байгаа. Гэхдээ улсын төсвийн зардлын эх үүсвэртэй нь хамт өгч байгаа юм. Орлогогүй, эх үүсвэргүй зардлыг орон нутагт өгч байна гэж ойлгох нь ташаа. Жишээ нь нийтийн тээврээр зорчдог оюутан, төрийн зарим албан хаагч, тахир дутуу иргэдэд төрөөс татаас олгодог. 52 тэрбум төгрөгийн зардал улсын төсвөөс ирэх жил олгох юм. Үүнийг Улаанбаатар хотруу шилжүүлж байгаа. Улаанбаатараас 60 орчим тэрбум төгрөгийг улсын төсөврүү төвлөрүүлж авдаг байсныг болиод үүнийг уялдуулаад өгчихөж байгаа юм. /Ардчилал 2014.10.10 №188/

Цалин тэтгэвэрийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн

Ирэх жилийн төсвийн удаахь онцлогийг “ард түмний амжиргааг дээшлүүлэх, цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг илүү дайчилсан” гэж тэрээр дүгнэсэн. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд, төсвийн орлого өмнөх жилүүдээс төдийлөн нэмэгдэхгүй ч ниймийн арга хэмжээнд зарцуулах мөнгийг нэмэгдүүлье гэсэн зарчим барьсан. Тиймээс өнгөрсөн жил цалин тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөгийг баталж байсан бол энэ жил 2,5 дахин буюу 500 тэрбум төгрөг болгон өсгөсөн. Гэхдээ цалин тэтэврийг үе шаттай, цаг хугацааны хувьд ялгавартай хамгийн гол нь инфляцид нөлөө үзүүлэхгүйгээр, гэхдээ иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр болохуйц аргыг сонгоно гэлээ. /Үндэсний шуудан 2014.10.10 №194/

Ирэх жилийн төсвөөс орлого энэ жилийн гүйцэтгэлээс 900 тэрбум төгрөг нэмэгдэнэ

Ирэх жилийн прогнозыг аль болох бодитой болгох чигт нилээн нямбай тооцоо хийлээ. Үүн дээр мэдээж Олон улсын томоохон судалгааны байгууллагын судалгаа тооцооллыг ашигласан. Өөрсдийн мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээн дээр ч багагүй ажилласан. Үүний үндсэн дээр ирэх жилийн төсвийн орлого бол энэ жилийн бодитой гарах гүйцэтгэлээс 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх төсөөлөлтэй байгаа. Энэ бол өндөр өсөлт шүү дээ. /Өглөөний сонин 2014.10.10 173/2012//

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Зургаан яамыг нэгтгэснээр хэмнэлт гарна гэдэг үлгэр

Ерөнхий сайдын танилцуулсан шинэ бүтэц гэдэг нь түр зуурын гал унтраасан зүйл болжээ гэсэн ерөнхий дүгнэлтийг хийж сууна. ЭЗЭН-100 тайланд үндсэн тогтоолтойгоо  уялдаж байгаа зүйл тун цөөхөн байна лээ. Харин хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд хийсэн ажлууд бол гарцаагүй томд тооцогдоно. /Монголын үнэн 2014.10.06 № 190/

 

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Эдийн засаг сайжраагүй нь бүтэцтэй холбоотой гэвэл ёстой уучлаарай шүү

Ер нь, ДНБ, ҮНБ, харьцах засгийн газрын зардлыг багасгах талд анхаарч байвал дэмжиж болно. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа дүн нь хараахан бүтцээс болоод сайнгүй гарлаа гэсэн хандлагаар ярьж байгааг би өрөөсгөл гэж бодож байна. Засгийн газрын бүтцийг сайжруулах асуудлыг цогцоор нь сайжруулах шаардлагатай. /Монголын үнэн 2014.10.07 №191/

 

МУ-ын Ерөнхий сайд асан Д.Содном: Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж Сангийн яамтай нэгтгэвэл их буруу шийдвэр болно

Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгах гэж байгаа бол маш буруу шийдвэр болно. Монгол улс хэтийг харсан хөгжлийн бодлого төлөвлөгөөгүй, түүнийг хариуцсан бүтэц Засгийн газарт байгаагүй, хоёр жилийн өмнө байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам буруу ажилласан нь манай улс цэгцтэй бодогоор тогтвортой хөгжөөгүйн гол шалтгаан. / Өдрийн сонин 2014.10.07 №240/

МТХХГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ф.Ганбаатар: Манай улс хиймэл дагуултай болвол эдийн засгийн эргэлтэд оруулна

2016 он гэхэд судалгааны болон холбооны гэсэн хоёр янзын хиймэл дагуул хөөргөнө гэсэн үндсэн чиглэл, алсан хараатай явж байгаа. Улсын төсвөөс мөнгө авдаг хэдийн энэ нь  байнгын хасахтай байдаг. Тиймээс энэ асуудал  шийлэгдвэл өөрийн гэсэн хиймэл дагуултай  болно.  Мөн бусад улс  оронд түрээслүүлэх зэргээр  эдийн засгийн  эргэлтэд оруулах боломжтой. / Зууны мэдээ 2014.10.06 № 238/

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10015
0 эможи
keyboard_arrow_up