“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүллээ

2017 оны 10 сарын 29

 

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 218,4 сая ширхэг энгийн хувьцаатай буюу 21.8 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болж байна.

Мөн хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын менежментийн, үнэт цаасны брокерийн, банк бус санхүүгийн зээлийн, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны нэг зуучлагчийн түдгэлзүүлээд байсан тусгай зөвшөөрлийг сэргээв. Хадгаламж, зээлийн хоёр хоршоонд шинээр тусгай зөвшөөрөл олгож, есөн хоршооныхыг сунган, 2016, 2017 оны нийт долоон улирлын тайлан ирүүлээгүй, бүх гишүүдийн хурлаа энэ хугацаанд огт хийгээгүй Өвөрхангай аймгийн “Онгийн харз” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Түүнчлэн “Хосхолбоо уул ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “Хай бриж кредит ББСБ” ХХК-ийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, “Цагаан ажнай ББСБ”, “Голбал профит ББСБ”, “Магнай лайшил ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48734
0 эможи
keyboard_arrow_up