Хувьцаа эзэмшигчдийн өдөрлөг болно

2017 оны 8 сарын 18

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 3 ангилалд бүртгэлтэй “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” компани энэ сарын 20-нд хувьцаа эзэмшигчдийн нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгөөр тус компани үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлж, цаашид хийх ажлын төлөвлөгөө хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулах гэнэ.

Тус компани өнгөрсөн долдугаар сарын байдлаар 142 хувьцаа эзэмшигчтэй болжээ. Нийт хувьцааны 62 хувийг таван хүн, үлдсэн 37 хувийг 137 хүн эзэмшдэг аж. Монголын хөрөнгийн биржид тус компанийн 297 ширхэг хувьцаа хамгийн сүүлд буюу энэ сарын 16нд 93 мянган төгрөгөөр арилжаалагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46109
0 эможи
keyboard_arrow_up