Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засгийн хөгжлийг дүгнэж зөвөлгөө өгөв

2014 оны 10 сарын 09

Азийн хөгжлийн банкнаас "Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жилд хурдацтай тэлж, хэт халсны дараа өдгөө илүү тогтвортой төвшин рүү эргэж байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нь энэ оны эхний улиралд 62.4 хувиар огцом буурсан, түүхий эдийн үнийн уналт, уул уурхайн төслүүдийн хэрэгжилт удааширснаас үүдэлтэй" гэж дүгнэжээ. Мөн энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт зургаан хувь байна гэсэн хүлээлт нь Азийн дундаж өсөлттэй ойролцоо байгаа аж. Хэрэв томоохон төслүүд хэрэгжиж эхэлбэл ирэх онд 7.5 хувьд хүрнэ гэж тус банкныхан төсөөлж байна. Гэхдээ дахин хэт халалт үүсэхээс урьдчилан сэргийлж, хүртээмжтэй өсөлт бий болгохын тулд эдийн засгийг төрөлжүүлэх нь цаашид онцгой чухал юм.Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамааралтай эмзэг байдлыг бууруулна гэж зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9889
0 эможи
keyboard_arrow_up