Төрийн банкны Налайх салбарын хамт олон “Зүүд биш л байгаадаа” төслийг амжилттай хэрэгжүүллээ

2014 оны 9 сарын 24

Төрийн банк 540 салбар нэгж, 3800 ажилтнаараа дамжуулан Монгол орны бүхий л сум суурин, өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй иргэд болон БНСУ-д сурч, хөдөлмөрлөж буй монголчууддаа банк санхүүгийн цогц үйлчилгээг шуурхай эрсдэлгүй үзүүлэхийн төлөө өдөр бүр эрч хүч, хичээл зүтгэлээр дүүрэн ажиллахын сацуу харилцагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн анхаарлыг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх асуудалд хандуулах ажлуудыг зохион байгуулж ирсэн.

Дээрх ажлын нэг нь Төрийн банкны Налайх салбарын хамт олон Налайх дүүрэг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ТВ9 телевдизийн “ЗҮҮД БИШ Л БАЙГААДАА” төсөл нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа.

Энэхүү төслөөр Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 60 жилийн ойг угтан МСҮТ-ийн оюутан А.Дамчаабадгарын гэр бүлд иж бүрэн хашаа байшинг барьж өгсөн. А.Дамчаабадгар нь аав, эгч, хоёр дүүгийн хамт айлын хажуу өрөө түрээслэн амьдардаг байсан бөгөөд түүний аав дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөх гэж яваа хүний хувьд энэхүү дэмжлэг нь “надад болон манай гэр бүлийн хувьд маш их урам зориг, эрч хүч өглөө” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байсан нь бидний цаашдын ажилд мөн урам зориг өгсөн явдал боллоо.

Долоохон хоногийн дотор иж бүрэн хашаа, байшин сүндэрлүүлэн босгосон Төрийн банкны Налайх салбарын хамт олонд ажлын амжилт хүсье.

“Олны хүч-Оломгүй далай”

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9229
0 эможи
keyboard_arrow_up