Монголбанк 18.0 сая юанийг 299.08 төгрөгийн хаалтын ханшаар худалдав

2014 оны 9 сарын 18

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй болно. Юанийн дуудлага худалдаагаар 44.5 сая юанийг 298.11-300.14 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 18.0 сая юанийг 299.08 төгрөгийн хаалтын ханшаар худалдав.

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.5 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл, 30.0 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8937
0 эможи
keyboard_arrow_up