Харилцагчиддаа илүү хэмнэлт, өргөн боломжийг бүрдүүлсэн багц бүтээгдэхүүнийг шинээр гаргаад байна
/Төрийн банкны бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирал С.Гантуяа/
Сайн байна уу ? Та өөрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулаач.
Та бүхэнд энэ өдийн мэнд хүргэе. Өнгөрсөн 7,8 саруудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, шинэчлэх чиглэлээр нилээд зүйлийг хийлээ. Тухайлбал Оюутны смарт картыг шинэчилж илүү олон боломжуудыг оюутан залуустаа санал болгож эхэллээ. Багц бүтээгдэхүүн үйлчилгээ гаргалаа, мөн удахгүй цоо шинэ боломжуудтайUNION PAY карт гаргах гэж байна.
Энэ дундаас багц бүтээгдэхүүн гэдэг нь нилээд анхаарал татлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Бид харилцагчиддаа банкны үйлчилгээг цогц хэлбэрээр хүргэж, харилцагчийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн харилцагчийн онцлогт тохируулан хэрэгцээтэй байж болох бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулж, хөнгөлөлттэй үнээр санал болгож байгаа юм. Жишээ нь, Оюутанд “Оюутан багц”-ыг санал болгох гэх мэт зорилтот бүлэгт чиглэсэн байна. Нөгөө талаар харилцагчид санхүүгийн үйлчилгээгээ илүү хялбар болон хямдаар авах боломжийг багц бүтээгдэхүүн олгох юм.
Хэдэн төрлийн багц бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?
Бид зургаан төрлийн багц бүтээгдэхүүн гаргалаа.Үүнд: Цалингийн багц, Оюутан багц, Малчин багц, Тэтгэврийн багц, Бизнес эрхлэгчийн багц, Байгууллагын багц.
Багц бүтээгдэхүүнүүдийн хооронд ямар ялгаа байна?
Багц бүтээгдэхүүнүүд харилцагчийн сегментэд тохируулан багцалсан, тодорхойажил эрхэлж, цалингаа Төрийн банкаар авдаг харилцагч бол “Цалингийн багц”, Малчин бол “малчин багц”-аа авах гэх мэт. Илүү үзэх