Үндэсний мөнгөн тэмдэгт солих своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүллээ

2014 оны 8 сарын 22

2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.

Своп хэлцлийн гэрээг шинэчлэн байгуулснаар 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр сунгасан 10 тэрбум юанийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ” хүчингүй болсон бөгөөд шинэ гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. 2011 онд своп хэлцлийн гэрээг анх байгуулж байсан цагаас хойш Монголбанк, Хятадын Ардын банкны харилцаа бүх талаар өргөн хүрээтэй хөгжиж байгаа бөгөөд 2 талын ихээхэн хүчин чармайлтын үр дүнд своп хэлцлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлж, төв банкуудын хоорондох хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд авчирлаа.

Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн 2 орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой. БНХАУ нь Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд БНХАУ-ын юань нь Монгол Улс болон БНХАУ хоорондын хил худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг 2 дахь валют юм.

Дэлгэрэнгүй: zaluu.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7510
0 эможи
keyboard_arrow_up