Мобайл апплекейшныг 10 дугаар сараас ашиглаж эхэлнэ

2014 оны 8 сарын 11

Монголын хөрөнгийн бирж нь өдөр тутмын арилжаа болон ханшийн мэдээллээ мобайл апплекейшны тусламжтайгаар олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү апплекейшнаас хэрэглэгчдэд тухайн өдрийн индексүүд болон арилжааны мэдээг  бодит цагийн горимоор шууд авах боломжтой болох аж. Мөн хэрэглэгч өөрийн сонирхсон үнэт цааснуудаар багц үүсгэх, ханш ихээр хэлбэлзэх тохиолдолд дохио өгөх зэрэг давуу талуудтай байна.

Монголын Хөрөнгийн Бирж өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан шинэ апплекейшн хийж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сараас эхлэн AppStore-д байршуулахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6892
0 эможи
keyboard_arrow_up