Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.08.05- 2014.08.08/
УИХ-ын гишүүн Г.Уянга: Эрх баригч нь санаа тавиад бусад нь улдан чангаадаг байж болохгүй
Эдийн засаг дахь тансаглалаа огцом хумих сэтгэлийн тэнхээ дутсанаас сүүлийн хоёр жилд Засгийн газрын гадаад өр нэг нугарч нэмэгдлээ. Анхны сорилтод бүдэрч, ганцхан гадаад валютаас, тодорхой хэлбэл доллараас уяатай эдийн засаг ямар хэврэг нь мэдрэгдлээ. Гэтэл одоо явж байна. Эдийн засгийн бүтцээ зөв үр дүнтэй амьдрах, өрсөлдөх чадвартай болгохын оронд өмнөх улс хурц хямрал авчирсан эдийн засгаа орчин руугаа тэмүүлж байна. / Өдрийн сонин 2014.08.06 /
Эдийн засгийн ухааны доктор, профессор, УИХ-ын гишүүн Н.Ганбямба: Дэлхийд хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр төгрөгийг нэрлэж байна
Эдийн засгийн гол үзүүлэлтүүд ухралтад орж дууслаа. Инфляци аймшгийн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын Төв банк зорилгоо умартчихлаа. Тэр банк руу ороод хараарай, эрхэм зорилго нь Үндэсний мөнгөн тэмдэгт монгол төгрөгийн хөрвөх чадварыг тогтовортой барина гэж байгаа. Ингэтэл онигоо болж байх ч гэж. Бондын мөнгө бол өрийн бичиг. Гэтэл сангийн сайд эсрэгээр нь яриад байна.
/ Өдрийн шуудан 2014.08.06 /
УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Монголчууд баялагтайгаа дүйцэхүйц ухаан суух хэрэгтэй
Би 100 хоног гэж хаанаас яагаад гараад ирснийг мэдэхгүй байна. Манай эдийн засаг сүүлийн жилүүдэд 10,20 дахин өссөн. Ийм эдийн засгийг 100 хоногийн дотор сайжруулах гэдэг маш хэцүү. 100 хоногийн хүрээнд эдийн засгийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг таатай болгох зэрэг нэлээн олон чухал хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ нь цааш цаашдаа үр дүнгээ өгөх байх гэж бодож байгаа. / Улс төрийн тойм 2014.08.06 /
Жуниор натур ББСБ-ын захирал Б.Ганцэцэг: Гадны банк манай улсын дүрмээр тоглох ёстой
Санхүүгийн салбарт ажиллагсад хариуцлагатай олон жилийн туршлагатай байх хэрэгтэй. Бодлогын хүү нэмэгдээд 12 болчихлоо. Зээл хумигдана, гэхдээ банк бус санхүүгийн байгууллага давхардсан тоогоор банкыг бодоход зээлдэгч олонтой. Bank of china явуулах үйл ажиллагаа нь манай улсын тавьж байгаа тоглолтын дүрмээр хязгаарлагдана. Мэдээж таатай нөхцөл бий болох болов уу гэж бодж байна. Дэлхийн олон улс оронд гадны олон янзын салбар байдаг. Харин манайд байдаггүй анх удаа орж ирэх гэж байна.
/ Зууны мэдээ 2014.08.06 /
Японы Фарм Дү компанийн гүйцэтгэх захирал Ивай Масаюүки: Мал маллахын зэрэгцээ гүзээлзгэнэ тариалбал хавсарсан аж ахуйтан болох боломжтой
Тариалан эрхлэгчид өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэсэн ч орлого багатай байдаг. Гэхдээ хэн нэг нь хийхгүй бол болохгүй маш чухал ажил байдаг. Бодвол монгол хүмүүс малчин гаралтай учраас Монголынхоо сайхан талд мал морь унаад ч юм уу, малын захад явж байх нь жаргалтай санагддаг байх. Гүзээлзгэнийг шилэн хүлэмжид ургуулахад хамгийн тохирсон хөрс бол англиар пийт мос гэж хэлдэг дээ, олон мянган жилийн өмнө байсан асар том модны ялзмаг байдаг.
/ Өдрийн шуудан 2014.08.05 /