Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын хүрээнд гадаад хамтын харилцааг өргөжүүлнэ

2026 оны 8 сарын 27

Arslan.mn

Монголбанк Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүрэлцэн ирсэн олон улсын санхүүгийн байгууллага тус бүрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтыг Люксембург улсын Тогтвортой санхүүжилтийн холбоо (LSFI), Канад улсын Торонто төв (Toronto Centre), Нидерланд улсын Хөгжлийн банк (FMO), Бутан улсын банк (Bank of Bhutan), Бутан улсын Банк, санхүүгийн байгууллагын холбоо (FIAB), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD), Aзийн Хөгжлийн Банк (ADB) зэрэг байгууллагуудтай хийж, Монголбанкнаас хэрэгжүүлж буй тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын талаар танилцуулж, макро эдийн засгийн өнөөгийн байдал, санхүүгийн тогтвортой байдал, зохицуулалт, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, уур амьсгалын эрсдэлийн удирдлага,  тогтвортой санхүүжилтийн талаар харилцан санал солилцов.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671243
0 эможи

keyboard_arrow_up