Хөгжлийн банк олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

Сингапур улсад зохион байгуулагдсан “Singapore-Mongolia Business forum 2026” форумд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн оролцож илтгэл тавьлаа. 

Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын Хөгжлийн банк нь санхүүгийн чадавхаа бэхжүүлж, салбартаа туршлагатай удирдлагын багийг бүрдүүлэн компанийн засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо шинэчлэхийн зэрэгцээ зээлийн бодлогыг олон улсын стандартад нийцүүлэн хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Цаашид экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн төслүүдийг дэмжиж, олон улсын хөгжлийн түншүүд болон ESG чиглэлийн хөрөнгө оруулагчдыг татах бодлого баримталж байна” хэмээн онцоллоо.

Форумд Монгол Улсаас Засгийн газрын болон бизнесийн төлөөлөлөгчид оролцож хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671165
0 эможи

keyboard_arrow_up