Ноолуур ээрэх үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, санхүүжилтийн боломжийн талаар ярилцав

2026 оны 9 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк болон охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр (2026.09.10) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос, ноолуурын холбооны төлөөллүүдтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын ноолуур ээрэх үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэлийн хэрэгцээ, шаардлага болон цаашдын хөрөнгө оруулалтын боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн ноолуур ээрэх үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох, хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээг тооцох, санхүүжилтийн боломжит шийдлүүдийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Arslan.mn

Энэ хүрээнд төрийн бодлогын дэмжлэг, урт хугацааны санхүүгийн эх үүсвэр болон санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүнийг уялдуулсан санхүүжилтийн механизм бүрдүүлэх боломжийг судалж, салбарын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын ноос, ноолуурын түүхий эдийг дотооддоо илүү өндөр түвшинд боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын бүтээгдэхүүний төрөлжилт, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670634
0 эможи

keyboard_arrow_up