Төрийн банк хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх боломжийг дэмжин ажиллаж байна

2026 оны 9 сарын 01

Arslan.mn

Төрийн банк хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш Хүртээмж Итгэл” үндэсний зөвлөл ТББ-аас СОР17-гийн Цэнхэр бүсэд зохион байгуулсан хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн асран хамгаалагч, бизнес эрхлэгчдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор банк тодорхой зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулж, дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл, Өрхийн бизнесийн зээл, Гарааны бизнесийн зээл-ийг төрийн бус байгууллагаас олгосон “Тэгш хүртээмж” /Equality for All/ шошготой тохиолдолд тухайн бүтээгдэхүүний ерөнхий нөхцөлд заасан хүүгээс жилийн 1.2 хувиар бууруулан олгож байна.

Тус санхүүжилт нь зөвхөн зээл олгохоор хязгаарлагдахгүй бөгөөд зээл авсан харилцагчдыг Банкны “бизнес инкубацын үйлчилгээ”-нд хамруулж, бизнесээ тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой. Мөн “Тэгш Хүртээмж Итгэл” үндэсний зөвлөл ТББ-тай хамтран бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин ажиллахад анхаарч байна.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн асран хамгаалагч бизнес эрхлэгчдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Төрийн банк зээлийн хүүг цаашид илүү хүртээмжтэй түвшинд хүргэх зорилгоор бусад оролцогч талуудтай хамтран санхүүжилт болон хүүний татаасын боломжийг судлан ажиллаж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670465
0 эможи

Төрийн банк
keyboard_arrow_up