Хөгжлийн банк Монголын ногоон санхүүгийн корпорацад САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР гэрээ байгууллаа

2026 оны 7 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк 2026.07.09) “Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ” ХКК-тай “Ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцоог бий болгох” төслийн хүрээнд 44.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү санхүүжилтийг Монголын ногоон санхүүгийн корпораци нь шалгуур хангасан дотоодын санхүүгийн байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлэх юм. Мөн дээрх төсөлд зориулан НҮБ-ийн харьяа Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт олгоно.

Улмаар ногоон барилгын стандартын дагуу баригдах амины орон сууцны ипотекийн зээл болон байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 172 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлнэ.

Ингэснээр Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, нүүрсхүчлийн хийг 20 гаруй хувиар багасгах юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669910
0 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up