Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна 2026-04-29 17:00 | Мэдээ

2026 оны 4 сарын 29

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд цахимаар олон нийтийн санал авч байна.  

Тус хуулийн төсөл нь гадаадын банктай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, банкны үйлчилгээний хүртээмж, өрсөлдөөн, ил тод байдал, цахим шилжилтийг дэмжих замаар санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.   

Иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагууд уг төсөлтэй танилцаж, саналаа өгөх боломжтой.  

Хуулийн төсөл болон санал авах асуулгатай дараах холбоосоор орж танилцана уу: https://d.parliament.mn/tusul/ffb5c3ea-89c7-4a15-be78-5132a76a2883

Олон нийтийн санал нь хууль тогтоомжийг илүү бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсруулахад чухал ач холбогдолтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669459
0 эможи

keyboard_arrow_up