Монгол Улсын Хөгжлийн банк “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-тай стратегийн түншлэл эхлүүллээ
2026 оны 6 сарын 11

Монгол Улсын Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр (2026.06.11) стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүллээ.
Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү стратегийн түншлэл нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт, эрсдэл даах чадварыг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээлээс урт хугацааны, таатай нөхцөлтэй эх үүсвэр татах суурийг бүрдүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669342
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
