Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдохоор болсон Э.Анар ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮829 саяын үнэлгээтэй 4 МАШИНТАЙ

2026 оны 6 сарын 09

Arslan.mn

Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд дэмжиж чөлөөлсөн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах тогтоол батлав. Сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар болсон юм. 

Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилохоор болжээ.

Э.Анар нь   УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд Монголбанкинд олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүн юм.

Э.Анарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд  АТГ-т мэдүүлсэн  мэдүүлэгтээ жилийн орлогоо 155 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 13 сая төгрөг байна.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮155 сая
Гэр бүлийн орлого: ₮454 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1.4 тэрбум /   орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮829 сая 

  • Toyota, Land Criuser 300
  • Hummer, H1
  • Mercedes Benz, G 500
  • Жийп болон туулах чадвар өндөр-1 нийт 4 автомашинтай.

Мал аж ахуй: ₮360 сая  /ХХонь-300, Үхэр-50, Адуу-100/
Газар: ₮2,4 сая  / Эзэмших-4430м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮137 сая
Хадгаламж: ₮552 сая
Авлага: ₮1,7 тэрбум
Зээл: ₮281 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669295
1 эможи

keyboard_arrow_up