“ТӨРИЙН БАНК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар

2026 оны 5 сарын 14

Arslan.mn

2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 4 (дөрөв) хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Хараат бус гишүүнд тавигдах ерөнхий шаардлага: 

Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.6 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг болон холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, шаардлагыг хангасан байна. 

Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлага: 

  • Компанийн зохистой засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх;

  • Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх;

-Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг шүүхийн шийдвэрээр хасуулаагүй байх;

  • Сүүлийн 4 жилийн хугацаанд улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаалтан, улс төрийн албан хаагчаар ажиллаагүй байх;

  • Тухайн салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх;

  • “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлага, төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн холбогдох удирдах албан тушаалтантай нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

  • “Төрийн банк” ХК-ийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эцсийн өмчлөгч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь “Төрийн банк” ХК-ийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;

  • Банкны өрсөлдөгч, банкны томоохон харилцагч, банкны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хамаарал бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын багц эзэмшигч, эцсийн өмчлөгч, эсхүл тэдгээрийн холбогдох этгээд биш байх.

Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь банкны дижитал шилжилт, финтек, мэдээллийн аюулгүй байдал, кибер эрсдэлийн удирдлага, тогтвортой болон ногоон санхүүжилт, байгаль орчин, нийгэм, засаглал /ESG/, төрийн өмчит болон нээлттэй хувьцаат компанийн засаглал, олон улсын банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэргэжлийн мэдлэг, мэргэшил, удирдлагын түвшний ажлын туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

undefined

undefined

Хараат бус гишүүнд нэр дэвших этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:

  • Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэхийг нотлох баримт бичиг;

  • Харьяалах улс, орны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох баримт бичиг;

  • Харьяалах улс оронд аливаа ял шийтгэл хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг;

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүйг нотлох баримт бичиг;

  • Гадаад хэл дээрх баримт бичгийн баталгаат орчуулга. 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах газар, хугацаа: 

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл “SBM_Shareholder@statebank.mn” цахим шуудангаар хүлээн авна. 

Анхаарах зүйлс:

  • Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргана.

  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

  • Материал унших боломжгүй, дутуу, эсхүл шаардлагатай лавлагаа, мэдэгдэл, баталгаа хавсаргаагүй бол сонгон шалгаруулалтаас хасна.

  • Зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад оролцох нэр дэвшигчтэй холбоо барина.

  • Нэмэлт мэдээллийг “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороотой 75071881 дугаарын утсаар холбогдон авч болно. 

“ТӨРИЙН БАНК” ХК

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668883
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up