Монголбанкны ажилтнууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 6 дахь жилдээ цусаа хандивлалаа

2026 оны 4 сарын 30

Arslan.mn

Монголбанкны хамт олон авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх үйлсийг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 6 дахь жилдээ “Цус бэлэглэх өдөр”-т нэгдлээ.

Жилд хоёр удаагийн давтамжтайгаар зохион байгуулдаг энэхүү хүмүүнлэгийн үйлсэд Монголбанкны хамт олон жил бүр идэвхтэй оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 450 шахам ажилчид цусаа бэлэглэжээ. Энэ жилийн эхний өдөрлөгт 55 ажилтан цусаа бэлэглэж, 165 хүний амь насыг аварч, хүн ардын амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Цус сэлбэлт судлалын Үндэсний төвөөс иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын харилцаа холбоотой ажиллаж, явуулын байдлаар цус цуглуулдаг ба 200-250 хүнээс хандив авснаар өдрийн хэрэгцээ нь хангагддаг. Түүнчлэн таны нэг удаа өгсөн цуснаас ялтаст эх, сийвэн, улаан эс зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүнийг гарган авдаг байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668682
0 эможи

DR. ADITY
2026-05-01 09:32
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up