Монгол Улсын Хөгжлийн банкнаас МЭДЭГДЭЛ гаргалаа

2026 оны 4 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтөд тооцон шилжүүлэн авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Бид эдгээр хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмын дагуу, аливаа гуравдагч этгээд болон борлуулалтын зуучлагч агентын оролцоогүйгээр зөвхөн шууд худалдан борлуулдаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Сүүлийн үед Хөгжлийн банкийг төлөөлж байна гэх хувь хүн, хуулийн этгээдүүд хөрөнгө зуучлах, худалдах тухай ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлэх тохиолдол гарч болзошгүй байгаа тул та бүхэн дараах зүйлсийг анхаарна уу:

  • Албан ёсны суваг: Хөрөнгийн жагсаалт, үнэ болон борлуулалтын нөхцөлтэй холбоотой мэдээллийг зөвхөн Банкны албан ёсны цахим хуудас (www.dbm.mn) болон төв байрнаас авна уу.
  • Гэрээ хэлцэл: Банкийг төлөөлж буй гэх хэн нэгэнтэй биечлэн гэрээ байгуулах, төлбөр тооцоо хийхээс өмнө мэдээллийн үнэн бодит байдлыг заавал баталгаажуулна уу.
  • Холбоо барих: Хэрэв танд ямар нэгэн сэжигтэй санал ирсэн эсвэл мэдээлэл авахыг хүсвэл бидний 7013-0513, 7585-7070 дугаарын утсаар холбогдож, үнэн бодит мэдээлэл авна уу.

Хууль бус зуучлалын үйлдэл, залилан мэхлэх эрсдэлээс сэргийлж, зөвхөн албан ёсны эх сурвалжид хандахыг хүсье.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
668681
1 эможи

keyboard_arrow_up