Банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл хийлээ

2026 оны 4 сарын 28

Arslan.mn

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Банкны гадаад зах зээлээс 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт хамруулах.

Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй.

Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байна.

Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.

Нөгөө талаас, банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байна.

Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668632
0 эможи

Чи
2026-06-10 07:32
Нямка оркын хотын хөгжилд гээд төгрөгийн хадгаламж шиг өндөр хүүтэй зэрэг долларын бондоо хориг тавиач.
Би
2026-06-09 17:20
МОНГОЛ БАНК ХУУЧНЫ ЭНЭ МЭТ ХОЦРОГДСОН АРГААСАА ХЭЗЭЭ САЛАХ ВЭ. ОДОО БҮР АРАЙХГЭЖ ГАДНААС ОЛСОН ЭХ ҮҮСВЭРИЙН 25 ХУВИЙГ ЯМАРЧ ЭРГЭЛТГҮЙ БЭЛЭН БАЙЛГА ТҮГЖ ГЭЖ ЯМАР ЭРҮҮЛ УХААНГҮЙ ЮМ ШААРДАЖ БНАА. МОНГОЛ БАНКНЫ АЖИЛ ЦААС БОЛОВСРУУЛАХ МӨНГӨ ҮЙЛДВЭРЛЭХ ХЭДЭН АРИЛЖААНЫ БАНКАА ДАРАМТЛАХ Л АЖЛУУД ХИЙЖ БН ЯГ ӨӨРИЙН ХИЙХ ЁСТОЙ ЭРДЭНЭСИЙН САН МӨНГӨНИЙ АВДРЫН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БН. ДАРААХИ ХУУЧНЫ АРГА БАРИЛААСАА САЛАХГҮЙ ЦАГТ УЛС ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ. 1.БАНКУУДАД ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ ТОГТООХ МАШ БУРУУ. ХЭЗЭЭ Ч ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХГҮЙ ЯЛАНГУЯА ГАДНЫ МӨНГӨ ХЭЗЭЭ Ч ТӨГРӨГӨӨР БАЙРШИХГҮЙ. 2.БАНКУУД ЭРСДЭЛД ОРСОН ҮЕД ХАДГАЛАМЖИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ТӨРӨӨС ХАРИУЦАЖ ТӨЛӨХ. 3.ТӨЛБӨР ТҮРГЭН ГҮЙЦЭТГЭХ ХӨРВӨХ ЧАДВАРЫН ХУВЬД ЯМАРЧ ЭРГЭЛТГҮЙ ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ ТОГТООХ. БАНКУУД ТӨЛБӨРИЙН МӨНГӨН УРСГАЛАА ӨӨРСДӨӨ УДИРДААД ИХ ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНД ЗАХИАЛГА АВААД АЖИЛЛААД БАЙЖ ЧАДНА. 4.БАНКУУДАД ЗӨВХӨН МӨНГӨ ХҮҮЛЭХ ЛОМБАРДЫН БОЛОН ГҮЙЛГЭЭ БҮРЭЭС ШИМТГЭЛ АВАХ ШУЛААЧЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛГОЛОО. ГАДААД ВАЛЮТЫН БОНД ХУВЬЦАА АВЧ БОЛОХГҮЙ. УУЛ НЬ БАНКУУДДАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ. БАНКУУД САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДДЭЭ ГАДНААС МӨНГӨ БОСГОХ, ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ГАРАХ ХУВЬЦАА ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗЭРЭГТ ХАРИЛЦАГЧДЫНХ НЬ ӨМЧ ХӨРӨНГӨ УУРХАЙ БАЯЛАГ ОРДЫГ БАРЬЦААЛЖ БАТАЛГАА ГАРГАХ, ГАДНЫ ГҮЙЛГЭЭНД ЗӨВХӨН КЛРИНГИЙН ТӨВИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ СВИФТ СҮЛЖЭЭГ ТУЛГАХГҮЙ, ХАРИЛЦАГЧ БАНК БҮРТЭЭ ТУЛЖ ХААНААС АЛЬ УЛСААС ГОЛ ОРЛОГО ОРЖ БГААГ ТОГТООН ТУХАЙН ВАЛЮТЫН ЭЗЭН УЛСЫН ТӨВ БАНКТАЙ ШУУД ХАРЬЦАХ, ХОЛБОГДОХ ГҮЙЛГЭЭГ ХЯНАХ ЗОХИЦУУЛАХ ҮҮРЭГТЭЙ . ИРГЭД БАНКИН ДЭЭР БАРИМТ БИЧИЖ ГҮЙЛГЭЭ ХИЙДЭГ ҮЕ ӨНГӨРСӨН ТЭР ҮЕИЙН ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ БАРИМТ, БАЛ ТАМГА ТОС ЗАРДАЛ ГАРГАЖ МӨНГӨ АВДАГ БСАН ОДОО ЯМАРЧ ЗАРДАЛ ГАРГААГҮЙ БАЙЖ ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ ГЭЖ МӨНГӨ ДЭЭРЭМДЭХИЙГ ЗОГСОО. 5.ГОЛ ҮҮРЭГ ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ЭЗНИЙ АЖЛАА ХИЙСЭН ШИГ ХИЙ. УУЛ УУРХАЙН ЯАМАА АТГА. БҮХ НӨӨЦ НЬ ТОГТООГДСОН ОРД БАЯЛАГАА ДАНСАНД БҮРТГЭЛД АВ, ХААГДСАН ХААГДААГҮЙ БҮХ УУРХАЙН ТАТВАР ТӨВЛӨРҮҮЛЭЛТИЙГ ГАРГАЖ ЯМАРЧ ТАТВАРГҮЙ ТУШААЛТГҮЙ НӨХӨН СЭРГЭЭЛТГҮЙ ДАХИН ДАХИН ОРД ГАЗАР ЦӨЛМӨӨД БГАА, ӨЧҮҮХЭН ТАТВАР ТӨЛДӨГ , ҮЙЛ АЖЛАА ЭХЛЭЭГҮЙ УДСАН БҮХ АШИГЛАЛТЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛ, ХУРАА. УУРХАЙН ХААЛГА АМ АЧИЛТ УГААЛТ АВДАРЛАЛТ БҮРИЙГ КАМЕРЖУУЛЖ ӨДӨР БҮРИЙН ТАЙЛАН ХӨТӨЛЖ УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ШАХАЖ ШААРДАЖ ХЯНАЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ. 6. МОНГОЛ БАНК 800 АЖИЛТАНТАЙ БСАН 2026 ОНД 600 БОЛЖ ЦОМХГОЛ ХИЙСЭН САЙН. ГЭХДЭЭ ЦААС ҮЙЛДВЭРЛЭХД ДЭНДҮҮ НҮСЭР , ТЭД УУЛ НЬ ИХ ӨРИЙН ТАЛААР ХАНШИЙН УНАЛТ МӨНГӨ ХЭВЛЭЛТ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ЗЭРЭГТ ХАРАНГА НҮДЭЖ УЛААН ДОХИО АНИВЧУУЛЖ ИРГЭДЭД МЭДЭЭЛЖ ДЭЭШ ХОНХ УЯЖ БАЙХ ЁСТОЙ ХЯНАХ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ БАЙХ ЁСТОЙ.
Баяраа
2026-06-09 15:49
Маш буруу шийдвэр бөлгөө
keyboard_arrow_up