Төрийн банк тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллана

2026 оны 3 сарын 30

Arslan.mn

Төрийн банк нь тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийг бодлогын түвшинд дэмжих зорилтын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай хөгжлийг дэмжих санхүүгийн шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.

Мөн банк хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, малчид болон хөдөө орон нутгийн иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажилладгаараа онцлогтой.

Энэ хүрээнд Төрийн банк тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, малчдад түшиглэсэн байгаль хамгааллын төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Монголын бэлчээр судлалын Ногоон алт төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд тогтвортой хөдөө аж ахуйн салбарын мэдээллийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн хариуцлагатай, зохистой дадал, стандартыг сурталчлан нэвтрүүлэх, байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийх, улмаар бодит үр дүнд чиглэсэн хамтарсан арга хэмжээ, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллана.

Төрийн банкны зүгээс тогтвортой хөгжилд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, орон нутгийн иргэдийн амьжиргаа, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн.

Энэхүү хамтын ажиллагаа нь мал аж ахуйн уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн байгальд ээлтэй шийдэл, технологитой уялдуулах, бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Итгэл төгс-Ногоон ирээдүй

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668188
0 эможи

Төрийн банк
keyboard_arrow_up