“Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

2026 оны 2 сарын 16

Arslan.mn

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор компанийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн /аудитлагдаагүй/ цэвэр ашгаас нэгж хувьцаанд 51.8 төгрөг, нийт 39.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно.

Компанийн тогтвортой өсөлт, ашигт ажиллагааны энэхүү үр дүн нь урт хугацаанд хамтран хөгжиж, үнэт зүйлсийг бүтээлцэж буй хувьцаа эзэмшигчид, харилцагчдын итгэл, дэмжлэгийн илэрхийлэл билээ.

Бид цаашид ч харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ, зорилго бүрийг дэмжсэн, хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах болно.

Итгэл төгс-Ногоон ирээдүй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
667614
1 эможи

Төрийн банк
keyboard_arrow_up