“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

2025 оны 12 сарын 02

Arslan.mn

Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 28-ны өдөр банкны төв байранд зохион байгууллаа. Монголын ногоон барилгын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд барилгын эко шийдлүүдийг санал болгогч 50 гаруй компанийн төлөөлөл оролцож, салбарын хөгжил, чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцсон юм.

Мөн Төрийн банкнаас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улс дахь тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, банкнаас энэ чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг бизнес эрхлэгчдэд танилцууллаа. Тухайлбал, ногоон бизнесийн зээл болон ногоон орон сууцны зээлийн мэдээллийг бизнес эрхлэгчдэд танилцуулсан нь ногоон барилгын салбарынханд чухал ач холбогдолтой байсныг Монголын ногоон барилгын хүрээлэнгээс онцолж байв.

Мөн ногоон орон сууцны зээлийн хүрээнд харилцагч 1.0 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг 240 хүртэлх сараар зээлэх боломж бүрдсэн нь BestGER аргачлалыг зах зээлд нутагшуулж, ногоон барилгын зэрэглэл тогтоох, ногоон барилгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрэлтийг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болж байгааг бизнес эрхлэгчид хэлж байсан. Түүнчлэн Төрийн банк арга хэмжээний үеэр хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдэд ногоон харилцах данс нээж өгсөн бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжигч иргэн, аж ахуйн нэгжид зориулсан энэхүү харилцах дансыг зургаан сараас доошгүй хугацаанд ашигласнаар зарим төрлийн бизнесийн зээлд тогтоосон интервалын доод хүүгээр хамрагдах боломжтойгоороо давуу талтай юм.

Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг энэ оны есдүгээр сард анх зохион байгуулж, Монгол Улсын Ногоон таксономид тусгасан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал бүрд хамаарах 100 гаруй компанийн төлөөллийг нэгэн дор цуглуулж байсан. Харин энэ удаа дэд салбаруудад илүү хүртээмжтэй, үр дүнтэйгээр хүрч ажиллах зорилгоор ногоон барилгын салбарынхныг арга хэмжээнд хамрууллаа. Цаашид хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, хог хаягдлын дахин боловсруулалт гэх мэт салбаруудад анхаарч, ногоон шийдэл санал болгогч бизнес эрхлэгчдийг шат дараатайгаар энэхүү арга хэмжээнд хамруулахаар төлөвлөж байна.

Итгэл төгс - Ногоон ирээдүй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666539
0 эможи

Зочин
2025-12-02 13:17
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up