Төрийн банкны баг “Банкир 2025“ хөлбөмбөгийн тэмцээний аварга боллоо
Монголын банкны холбооноос зохион байгуулсан "Банкир 2025" банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Төрийн банкны эрэгтэй шигшээ баг алтан медаль, эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж, шилжин явах цомын эзэн боллоо.
Энэ сарын 19, 20-нд хоёр өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээнд 14 банкны төлөөлөл оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Төрийн банкны хамт олон ийнхүү алт, мөнгөн медалийн амжилтаар 3 дахь удаагаа шилжин явах цомын эзэд боллоо. Энэ удаад Төрийн банкны шигшээ Капитрон банкны шигшээ багтай аваргын алтан медалийн төлөө тоглож, хүч тэнцүү өрсөлдөөнөөс Капитрон банк удаалсан бол ХААН банкны шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй шигшээ багуудыг ХасБанкны хамт олон тэргүүлж аваргын алтан медалийн эзэд болсон бол Капитрон банкны шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Баг тамирчдадаа баяр хүргэе.
Итгэл төгс – Ногоон ирээдүй









