ТАНИЛЦ: Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй Монголбанкны захирлуудын орлого нь 20-65 саяар нэмэгджээ

2025 оны 8 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлогыг бид олон шүүмжилсээр ирсэн. Иргэдийнх нь аж амьдрал доройтоод байхад мөнгөний бодлого зохицуулдаг Монголбанктай холбогдсон хүмүүс нь өнгө орж, дээшээ залардаг тогтолцоо манайд нэгэнт тогтжээ. Манай мэдээллийн редакц өмнө нь “Монголбанкны улстөрчидтэй холбогдсон “БУЛХАЙ“ мэдээллээрээ улс төрчдийн эхнэр, хүүхдүүд Монголбанкинд хэрхэн шургалсан цуврал нийтлэлээ хүргэж байсан.

Тэгвэл энэ удаа бид Монголбанкны захирлуудын зөвлөлийнхөн хэдэн төгрөгийн цалин авдаг, орлого нь хэдэн төгрөгөөр нэмэгдсэн  талаар мэдээллийг ХОМ-ээс нь  нэгтгэн хүргэж байна.  

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван  ₮1,1 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ,  ₮146 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Arslan.mnМонголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нь 2020 оноос тус банканд ажиллаж эхэлсэн. 

Түүний хувьд  2024 онд шинэчлэн АТГ-т мэдүүлсэн  ХОМ-ын мэдүүлэгтээ жилийн орлогоо 184 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 15 сая төгрөг байна. Өнгөрсөн жилээс орлого нь 30 орчим сая төгрөгөөр нэмэгджээ.

Хадгаламж нь мөн 79 саяас 146 сая болж нэмэгджээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮184 сая
  • Гэр бүлийн орлого: ₮37 сая
  • Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /  Амины орон сууц-1,орон сууц -2 /
  • Тээврийн хэрэгсэл: ₮100 сая /Жийп болон туулах чадвар өндөр Volkswagen, Touareg, Volkswagen, Passat маркийн 2 автомашинтай /
  • Мал аж ахуй: ₮57 сая /Адуу-56, Хурдан удмын адуу-5 
  • Газар: 1 сая  /Эзэмших-007га нийт 2 газартай /
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮21 сая
  • Хадгаламж: ₮146 сая
  • Бэлэн мөнгө0 сая
  • Авлага: ₮60 сая
  • Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

 Монголбанкны Ерөнхий эдийн засагч, ерөнхийлөгчийн зөвлөх Д.Ган-Очир ₮857 саяын 3 ОРОН СУУЦ,  ₮653 саяын хадгаламжтай

Arslan.mn

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тус банканд 2016 оноос буюу 19 жил тус банканд ажиллаж байна.

Түүний хувьд  2024 оны  АТГ-т мэдүүлсэн  мэдүүлэгтээ жилийн орлогоо 217 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 18 сая төгрөг байна. 2023 онд жилийн орлогоо 151 сая гэж мэдүүлж байсан бол 2024 онд 217 сая болж, жилийн дотор 66 саяар нэмэгджээ.

Хадгаламж нь мөн жилийн дотор 486 саяас 653 сая болж нэмэгджээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮217 сая
  • Гэр бүлийн орлого: ₮53 сая
  • Орон сууц барилга байгууламж: ₮859 сая /  орон сууц-3 /
  • Тээврийн хэрэгсэл: ₮33 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 400/
  • Мал аж ахуй: 0 сая
  • Газар: ₮0 сая
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 0 сая
  • Хадгаламж: ₮653 сая
  • Бэлэн мөнгө0 сая
  • Авлага: ₮0 сая
  • Зээл: ₮118 сая гэж мэдүүлжээ.

Монголбанкны Ахлах референт Н.Батсайхан жилийн ₮197 саяын ОРЛОГОТОЙ,  ₮2 тэрбумын 5 ОРОН СУУЦТАЙ

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгчийн Ажлын албаны Ахлах референт Н.Батсайхан нь 1999 оноос буюу 25 жил тус банканд ажиллаж байна.

Түүний хувьд  2024 оны  АТГ-т мэдүүлсэн  мэдүүлэгтээ жилийн орлогоо 197 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 16 сая төгрөг байна.  2023 онд жилийн орлогоо 142 сая гэж мэдүүлж байсан бол 2024 онд 197 сая болж, жилийн дотор 55 саяар нэмэгджээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮197 сая
  • Гэр бүлийн орлого: ₮69 сая    Хөрөнгө борлуулсаны орлого: ₮330 сая
  • Орон сууц барилга байгууламж: ₮2 тэрбум /  5 орон сууцтай /
  • Тээврийн хэрэгсэл: ₮1 сая /Суудлын жижиг машин Toyota  Ipsum/
  • Газар: ₮10 сая  Өмчлөх-500м2-1, Эзэмших-516 метр квадрат-1/
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 0 сая
  • Хадгаламж: ₮55 сая
  • Авлага: ₮0 сая
  • Зээл: ₮138 сая гэж мэдүүлжээ.

Монголбанкны Газрын захирал Б.Баярдаваагийн жилийн орлого ₮54 саяар, хадгаламж нь  ₮3,5 саяас  ₮111 сая болж нэмэгджээ

Arslan.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нь 2006 оноос буюу 19 жил тус банканд ажиллаж байна.

Түүний хувьд  2024 оны  АТГ-т мэдүүлсэн  мэдүүлэгтээ жилийн орлогоо 198 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 16 сая төгрөг байна. 2023 онд жилийн орлогоо 141 сая гэж мэдүүлж байсан бол 2024 онд 198 сая болж, жилийн дотор 54 саяар нэмэгджээ.

Хадгаламж нь мөн жилийн дотор 3,5 саяас 111 сая болж нэмэгджээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮198 сая
  • Гэр бүлийн орлого: ₮94 сая
  • Орон сууц барилга байгууламж: ₮515 сая /   орон сууц-2, нэг зуслангийн байшинтай /
  • Тээврийн хэрэгсэл: ₮87 сая /Audi Q7, Toyota RAV 4 маркийн хоёр машинтай /
  • Мал аж ахуй: ₮16 саяын /6 адуутай/
  • Газар: ₮93 сая  Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-2, Өмчлөх-400м2-1/
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮55 сая
  • Хадгаламж: ₮111 сая
  • Бэлэн мөнгө0 сая
  • Авлага: ₮85 сая
  • Зээл: ₮265 сая гэж мэдүүлжээ.

Монголбанканы Газрын захирал А.Энхжин  ₮2 тэрбумаар үнэлэгдэх 3 ОРОН СУУЦТАЙ, жилийн ₮306  саяын орлоготой

Arslan.mn

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нь 2004 оноос буюу 21 жил тус банканд ажиллаж байна.

Түүний хувьд  2024 оны  АТГ-т мэдүүлсэн  мэдүүлэгтээ жилийн орлогоо 306 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 25 сая төгрөг байна.  Түүнийг үл хөдлөх хөрөнгө нь 2023 онд 1,5 тэрбумаар үнэлэгдэх 2 орон сууцтай байсан бол, 2024 онд 2 тэрбумаар үнэлэгдэх 3 орон сууцтай болж нэмэгджээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮306 сая
  • Гэр бүлийн орлого: ₮51 сая     
  • Хөрөнгө борлуулсны орлого: ₮1,4 тэрбум
  • Орон сууц барилга байгууламж: ₮2 тэрбум / орон сууц-3 /
  • Тээврийн хэрэгсэл: ₮65 сая /Жийп болон туулах чадвар өндөрLexus, RX 350 /
  • Мал аж ахуй: ₮0 сая
  • Газар: ₮30 сая  / Эзэмших-475м2-1, Эзэмших-500м2-1, Эзэмших-550м2-1, Эзэмших-612м2-1 нийт 4 газартай/
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮28 сая
  • Хадгаламж: ₮15 сая
  • Бэлэн мөнгө0 сая
  • Авлага: ₮160 сая
  • Зээл: ₮1,4 тэрбум гэж мэдүүлжээ.

 Монголбанкны Газрын захирал  Э.Анар  ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ,  ₮722 саяар үнэлэгдэх 4 автомашин,   ₮1,7 тэрбумын авлагатай

Arslan.mn

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нь 2011 оноос буюу 13 жил тус банканд ажиллаж байна.

Түүний хувьд  2024 оны  АТГ-т мэдүүлсэн  мэдүүлэгтээ жилийн орлогоо 155 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 13 сая төгрөг байна.  2023 онд жилийн орлогоо 131 сая гэж мэдүүлж байсан бол 2024 онд 155 сая болж, жилийн дотор 24 саяар нэмэгджээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮155 сая
  • Гэр бүлийн орлого: ₮454 сая
  • Орон сууц барилга байгууламж: ₮1.4 тэрбум /   орон сууц-3 /
  • Тээврийн хэрэгсэл: ₮829 сая / Toyota, Land Criuser 300, Hummer H1,  Mercedes Benz G 500 ,Жийп болон туулах чадвар өндөр-1 нийт дөрвөн машинтай/
  • Мал аж ахуй: ₮360 сая  /Хонь-300, Үхэр-50, Адуу-100/
  • Газар: ₮2,4 сая  Эзэмших-4430м2-1/
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮137 сая
  • Хадгаламж: ₮552 сая
  • Авлага: ₮1,7 тэрбум
  • Зээл: ₮281 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
664807
1 эможи

Урнаа
2025-08-13 15:59
Хадагаламжиндаа мөнгөтэй мөртлөө зээлтэй гээд байхын. Зээлийн хүү нь хадгаламжийн хүүгээс бага юм байх даа
Зочин
2025-08-13 14:04
Монголчууд бид Ми.Энхболд гэж газрын наймаачин хужаад ямар өртэй вэ? Соц нийгэмд байсан бол бүх хөрөнгийг нь хураагаад гэр бүлээр нь хөдөө цөлсөн байгаа.....
Зочин
2025-08-13 13:46
Харин ч даруу юм биш үү?Гэхдээ л улны маниусыг гишгэхнээ.
Иргэн Мөнхбат Н.Т
2025-08-13 12:10
Хадгаламжиндаа хэдэн сая төгрөгтэй байж түүнээс бага дүнтэй зээлээ төлчихөж болдоггүй л юм байхдаа. Сонирхолтой юм
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up