Хаан банк иргэний үнэмлэх шаардаж, И-монголиагаар ҮЙЛЧЛЭХГҮЙ гэжээ

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  E-Mongolia платформ 2 сая хэрэглэгчтэй болж, 1,264 үйлчилгээг хүргэж байна гэж мэдэгдсэн. 

Гэтэл арилжааны банкууд өнөөдрийг хүртэл И-Монголиа платформыг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. 

Тодруулбал, өнөөдөр Хаан банкны салбарууд үйлчлүүлэгчээсээ иргэний үнэмлэхний эх хувийг шаардаж, И-Монголиагийн лавлагааг хүчингүй хэмээн гүйлгээ хийгээгүй байна. 

Хаан банкнаас хэлж буйгаар И-Монголиагийн иргэний үнэмлэхний лавлагаа нь гүйлгээ хийх эрхийг нээхгүй бөгөөд иргэн, үйлчлүүлэгч заавал эх хувиар иргэний үнэмлэхээ үзүүлж үйлчлүүлэх, банк тухайн үнэмлэхийг хуулбарлаж авах зэргээр хуучны системээр явна хэмээжээ. 

Тэгвэл И-Монголиагийн лавлагаа чухам юунд хэрэг болох вэ. Төрийн байгууллагад нэвтэрч ороход, тухайн иргэнийг мөн эсэхийг баталсан тохиолдолд үзүүлэх төдийг үүргийг л өнөөдөр гүйцэтгэж байгаа нь харамсалтай. Иргэний анхан шатны цахим үйлчилгээ болох иргэний үнэмлэхийг И-Монголиа төлөөлөхгүй байгаа нь банк, санхүүгийн байгууллагууд И-Монголиа платформыг албан ёсны хэмээн хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663039
1 эможи

keyboard_arrow_up