Ногдол ашиг тараасантай холбоотойгоор банкуудын цахим үйлчилгээнд доголдол үүсчээ

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор банкны аппликейшнүүд ачааллаа дийлэхгүй гацаж эхэлсэн байна.

Тухайлбал, иргэдийн ханддаг Хаанбанк, Хасбанк зэрэг аппликэйшн нэвтрэх болон гүйлгээ хийх боломжгүй болжээ.

Иймд Хаанбанк болон Хасбанкнаас мэдэгдэл гаргажээ. Хаанбанкны зүгээс иргэдийг бусад суваг болох Digipay болон АТМ-аар үйлчлүүлэхийг мэдэгдсэн бол Хасбанк 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр маргаашийн дотор шилжүүлж дуусгана гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661977
0 эможи

keyboard_arrow_up