“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ

2025 оны 2 сарын 18

Arslan.mn

Төрийн банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан, сурталчлах зорилгоор “Миний Монгол” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн Миний Монгол-2025 үзэсгэлэн худалдаа “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2 дугаар сарын 28 өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагт МҮЭСТ Ордонд зохион байгуулагдах ажээ.

Тус үзэсгэлэнд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Төрийн банкны Инкубатор төвийн харилцагчид сар шинийн баярт зориулсан нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байгаагаараа онцлог юм. Харилцагч та бүхнийг “Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдааг зорин ирж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661821
0 эможи

keyboard_arrow_up