Төрийн банк БНСУ дахь оюутнуудын дунд илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

2024 оны 12 сарын 20

Arslan.mn

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк БНСУ-д суралцаж байгаа оюутан залуусын дунд “Залуу судлаач 2024” илтгэлийн уралдааныг санаачлан зохион байгууллаа. 

Энэхүү уралдааныг зохион байгуулахад Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Самсунг эрүүл мэндийн даатгалын газар хамтран ажилласан бөгөөд оюутан залуусын академик мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилготой ажээ. Залуу судлаач уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд БНСУ-д суралцаж байгаа нийт 80 гаруй Монгол оюутан оролцсоноос шилдэгийн шилдэг 5 бүтээлийг шалгаруулсан юм.  

Уралдааны үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд хүрэлцэн ирж илтгэлүүдтэй танилцан санал бодлоо солилцлоо. 

Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүд тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санаачлан зохион байгуулах ажлыг тогтмол хэрэгжүүлдэг. 

Мөн Төрийн банкны БНСУ-д төлөөлөгчийн газар нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660791
0 эможи

Зочин
2025-03-16 08:01
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up