Төрийн банк биржийн бус зах зээлд “НОГООН ИРЭЭДҮЙ” БОНД  гаргалаа 

2024 оны 12 сарын 09

Arslan.mn

Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд биржийн бус зах зээлд анх удаагаа "Ногоон ирээдүй" бонд гаргаж, өнөөдөр цан цохих ёслолын арга хэмжээ боллоо.

Уг бонд нь дотоодын биржийн бус зах зээлд гаргаж буй анхны “Ногоон бонд” гэдгээрээ онцлог бөгөөд банкны тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой санхүүжилтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын эхлэл болж буй аж.

Төрийн банк ХК нь энэхүү бондыг Монгол Улсын ногоон таксономи болон банкныхаа тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон шалгуурыг хангасан ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд цаашид тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг ёслолын үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцоллоо.  

Arslan.mn

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр "Төрийн банк нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж, манлайлж ажиллахын хүрээнд өнөөдөр 10 тэрбум төгрөгийн ногоон бондыг гаргахаар ажиллаж байна. Энэхүү 10 тэрбум төгрөгийн ногоон бонд амжилттай гаргаснаар ногоон зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ. Ингэснээр нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ." гэв.

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Төрийн банк биржийн бус зах зээлээс 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний “НОГООН ИРЭЭДҮЙ” БОНД гаргаж байна. 

Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдсэн улсуудын нэг. Энэ хүрээнд тодорхой амлалтуудыг хэрэгжүүлэхээр болсон. Хүлэмжийн хийг 22.7 хувь бууруулах зорилт тавьсан. Үүний хүрээнд төр хувийн хэвшлийнхэн багагүй ажлыг хийж байгаа. Ялангуяа банк санхүүгийн салбарт үзүүлэх манлайллыг хэрэгжүүлж явж байна."гэв.

Arslan.mn

Монгол улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын зорилтуудтай уялдсан нэгдмэл, олон талт хамтын ажиллагааг хангасан, тогтвортой санхүүгийн системийг 2030 он хүртэл хөгжүүлэх, ингэснээр бүс нутагтаа тогтвортой санхүүгийн мэдлэг, манлайллын төв болох зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2022 онд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталж, 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Мөн энэ онд МУ-ын Засгийн газраас Төрийн банкийг ногоон хөгжлийг дэмжигч банк болгон зарласан бөгөөд тус банк нь үндэсний хэмжээний зорилтыг хэрэгжүүлэхээр “Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого”-ыг шинэчлэн батлуулж банкныхаа ногоон зээлийн багцыг 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660567
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up