Төрийн банкны харилцагчид БНТУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк иргэд, харилцагчдадаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах дадлыг бий болгох зорилгоор 2022 оноос “Эрүүл иргэн” хадгаламж, картын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэн, тасралтгүй шинэчлэн сайжруулсаар байгаа билээ.
Төрийн банкны харилцагчид дотоодын томоохон эмнэлгүүд болон БНСУ-ын 70 гаруй эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болоод байсан бол энэ удаа хамтран ажилладаг эрүүл мэндийн байгууллагын тоо, хүртээмжийг нэмэгдүүлж БНТУ-ын “LIV” болон “MEDICANA эмнэлэгтэй “Хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэлээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карттай харилцагчид дээрх хоёр эмнэлгээр 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх аж.
Истанбул хотод төвтэй дээрх хоёр эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологиор тоноглогдсон, мэргэжлийн ур чадвар бүхий эмч, эмнэлгийн ажилтнуудтай төдийгүй олон улсын үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлэх тусгай алба, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, эрүүл мэндийн цогц үзлэг, эмчилгээг санал болгон ажилладаг байна.
Монголчууд олноор ажиллаж амьдардаг, аялал жуулчлалын бүс болсон БНСУ, БНТУ-уудын олон жилийн түүхтэй эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнддээ анхаарахад нь үзүүлж буй бодит дэмжлэг юм.
Харилцагч та “Эрүүл иргэн” бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны орон даяарх 500 орчим салбар нэгж, албан ёсны сошиал сувгууд болон 1800-1881 дугаараас авах боломжтой.