Төрийн банк “Модыг мод(а) болгоё” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Төрийн банк  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн,  “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 онд эхлүүлснээс хойш жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн намрын мод тарилтын аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд банкны ажилтнуудын төлөөлөл “тэхийн шээг” модны суулгацыг суулгалаа.

Тэхийн шээг нь жимсний бутлаг мод бөгөөд  эрс тэс, хүйтэн уур амьсгалд хамгийн тэсвэртэй, усны нөөцийг нэмэгдүүлдэг, цэцэрлэгжүүлэлт, болон гоёл чимэглэлд тохиромжтой зэрэг олон талын ач холбогдолтой аж. Өнгөрсөн жилүүдэд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Богд ууланд ногоон төгөлтэй болж экологийн ач холбогдол бүхий 33 нэр төрлийн модлог ургамлыг тарьж ургуулсан юм. 

“Модыг мод(а) болгоё” аяны хүрээнд Төрийн банкны нийт 500 орчим салбар нэгж тус бүр өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг 9 дүүрэг 330 суманд мод тарих ажлыг өрнүүлж цаашдын арчилгаа, усалгааг хариуцан ажилладаг байна. Төрийн банкны хамт олон одоогийн байдлаар нийт 30,000 гаруй модыг тарьж ургуулаад байгаа төдийгүй 2030 он гэхэд 100,000 мод тарьсан байх зорилт тавиад байгаа билээ.

Төрийн банк нь 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн  холбоонд элсэн орж байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Тогтвортой хөгжлийн 17 зорилтод банкны бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг нийцүүлэн, цаашлаад энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн банкны хүлэмжийн хийн ялгарлыг тооцож бууруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн модыг тарихаас гадна арчилгаа, усалгааг цаг тухай бүрд нь хийж хөрсөндөө дасан зохицох хүртэл нь онцгой анхаарал хандуулан тарьсан модоо чанартай сайн ургуулах, насжилтыг уртасгах нь хамгийн чухал тул Төрийн банкны зүгээс бүх нийтээр мод тарих өдрүүдээр мод тарьж, түүнийгээ тогтмол арчилж байхыг олон нийтэд уриалж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659836
1 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up