Шилэн дансаа хөтөлдөггүй Монголбанк энэ онд 4.3 тэрбум төгрөгийг “ТОМИЛОЛТ“-д зарцуулахаар батлуулан авчээ

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

"ARSLAN.MN" долоо хоног бүр “Яам, Тамгын газраар сонин юу байна” булангаар төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг хүргэдэг билээ. Энэ удаад бид  Монголбанк 2024 оны шилэн дансны мэдээллийг хүргэж байна. 

Хуулийн дагуу төсвийн захирагч төрийн байгууллага нь орлого, зарлагын мэдээллээ заасан хугацаанд үнэн зөв, ил тод мэдээлэх ёстой. Гэвч Монголбанк одоогоор батлагдсан нийт төсвөөс  бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээгээ буюу төсвийн гүйцэтгэлийг хөтлөөгүй байна.

Харин нэг анхаарал татаж буй зүйл нь төсвийн ерөнхийлөн захирагч Б.Лхагвасүрэн энэ онд гадаад, дотоодын томилолтод нийт 4 тэрбум 371 сая төгрөгийг зарцуулахаар төсвөө батлуулан авчээ.

Хамгийн их орлого, зарлагын гүйлгээ хийдэг Монголбанк Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна.

Эдийн засаг хүнд ийм үед  хамгийн их хэмнэлтийн горимд шилжин ажиллах ёстой Монголбанк зөвхөн "томилолт" нэрийдлээр 4 тэрбум төгрөг зарцуулах нь хэр зохистой вэ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655669
0 эможи

Dr. Aditya
2024-07-17 18:47
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
Зочин
2024-03-26 20:24
Энэ мэт алиалагчид нь самарч дуусгадаг хорвоо гэж
Зочин
2024-03-26 18:53
Монгол банк чинь энэ хүний хувийн өмч болциймуу,мөнгөтэй хүн шиг үрэн таран хийж байнаа
keyboard_arrow_up