“Төрийн банк” ХК Цэвэр ашгийнхаа 57 хувийг ногдол ашигт  хуваарилна

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Төрийн Банк" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашгийг Төрийн банкны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх /аудитлагдаагүй/ татварын дараах цэвэр ашгийн 57 хувийг нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 66.20 /жаран зургаан төгрөг хорин мөнгө/ төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор  шийдвэрлэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654886
0 эможи

Ураннэмэх
2024-02-24 11:08
Ямар гоё мэдээ вэ
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up