Төрийн банк: “Миний Монгол” үзэсгэлэн өндөрлөв

2024 оны 2 сарын 09

Arslan.mn

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк, “Глобал Эвент” компанитай хамтран “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд зохион байгуулсан “Миний Монгол” үзэсгэлэн 27 хоног үргэлжилж өндөрлөлөө.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын бүх аймаг сумдын Төрийн банкны Инкубатор төвийн бойжигч, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож өөр өөрсдийн үндэсний бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилжээ. Хоёр дахь жилдээ болсон “Миний Монгол” үзэсгэлэнд Сар шинийн гарын бэлэг, тавгийн идээ, үндэсний дээл хувцас зэрэг 200 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.

Тус үзэсгэлэнг худалдааг зохион байгуулснаар, жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, үйлдвэрлэгч хэрэглэгчдийг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэхэд тодорхой дэмжлэг болсон гэж үзэж байгаа юм.

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654638
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up