ГОЛОМТ БАНК гурван жил хадгалсан мөнгийг маань нэг шөнийн дотор алдчихаад “ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ“ гэсэн

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Манай мэдээллийн сайт Хаан банкны IT инженер Голомт банкинд их хэмжээний мөнгөтэй иргэдийн дансыг хакердаж, их хэмжээний хохирол учруулсан талаар өмнө бид мэдээлсэн. 

Тэгвэл Голомт банкны хадгаламжаасаа мөнгө алдсан иргэн "О" бидэнд хандаж, мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлсэн үгэндээ "Голомт банкинд бараг гурван жилийн өмнөөс байр авах зорилгоор хадгаламж нээсэн.

Ингэхдээ өөрсдөөсөө ч харамлан 10 гаруй сая төгрөгийг цуглуулсан байсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 08-нд шөнийн хоёр цаг өнгөрөөгөөд бидний хадгаламжнаас гэнэт хадгаламж барьцаалсан зээл аваад Тогоонтөмөр Нэргүй гэсэн иргэний Голомт банкны дансруу найм гаруй сая төгрөгийг гурав хуваагаар гаргачихсан байсан.

Шөнө нь бид мэдээгүй. Энэ талаар утсан дээр ямар ч мэдээлэл ирээгүй. И-мэйлээ шалгах хэрэг гараад шалгасан чинь Голомт банкнаас зарлага гарсан тухай и-мэйл ирсэн байсан. Тэгээд бид хамгийн ойрхоноор нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойно байрлах Голомт банкны салбарт хандахад "Данснаас мөнгө гарсан нь үнэн байна. Та хэд нууц үгээ алдсан юм биш үү. Цагдаад ханд, бид мэдэхгүй" гэсэн. Ингээд цагдаад хандахад хуулийн хугацаанд шалгаад хариу өгнө гээд өргөдлийг хүлээж авсан.  Тэгээд сүүлд дахин очиж уулзахад "Гадаадын дансруу гарсан байна. Та хэд нууц үгээ алдсан юм уу. Олдоно гэж хэлж чадахгүй" гэсэн хариу өгсөн. 

Бид уг нь хамгийн найдвартай гэж бодож Голомт банкинд хадгаламж нээлгэсэн. Гэтэл бидэнд ч мэдэгдэхгүйгээр гурван жил орчим цуглуулсан мөнгө маань нэг хариуцлагагүй банкнаас болоод салхинд хийссэн. Харилцах данснаас алдсан бол өөр шүү дээ. Гэтэл бид хадгаламжнаасаа мөнгө алдчихлаа. Хариуцах хүн ч олдохгүй байна. Хэдэн биенрүүгээ чихээд, бидний буруу л гэж хэлж байна.

Сүүлд Төв Голомтын салбарын хуульчтай уулзахад "Бид шалгаад хариу хэлнэ" гээд таг алга болсон. Голомт банкны нууцлал маш муу байгаа нь эндээс харагдаж байна. Хаан банк бол гүйлгээ хийхэд баахан нууц үг асуудаг, өөр төхөөрөмжөөс хандвал тэр талаар мэйл болон мессеж илгээдэг. Гэтэл тухайн үед Голомт банк тийм байгаагүй. Бид туршилт хийх гээд ахынхаа утаснаас хадгаламжруугаа ороход зүгээр л орчихсон. Хүний мөнгийг хадгалж байж аюулгүй байдал тал дээр тийм дулимаг байж болохгүй. Бид гомдолтой байна, цаашид голомт банкинд итгэх итгэл алдарсан" хэмээсэн юм. 

Голомт банкны хувьд харилцагч нарынхаа дансыг хакердуулсан гэх мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд системийнхээ аюулгүй байдалд анхаарах шаардлагатай болсныг дээрх хэргээс харж болохоор байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
11
654080
14 эможи

Зочин
2024-01-17 15:37
Цахим орчинд залилуулах, мэдээллээ хайхрамжгүй мэдлэггүйгээсээ алдах, санхүүгээрээ хохирох эрсдэл маш их гарч байна даа. Авдрынхаа түлхүүрийг хаячихаад доторх юмыг нь хулгайч авсны дараа цоож хийсэн газар луугаа дайрах юм байхдаа.
Зочин
2024-01-17 14:08
Bvh bank cictemdee hamgaalalttai baih estoi sh dee.bank tuluh heregtei
твин
2024-01-17 12:31
гаднаас орж ирсэн мөнгийг өөрсдөө хоорондоо ярьж бгаад л задгидаг юм билээ цагаандаа гарчихса банк дээ
твин
2024-01-17 12:30
голомт өөрсдөө хусдаг шдээ.
Зочин
2024-01-17 11:07
Голомт банкийг хариуцлагагүй гээд хэлэхдээ ХААН банкийг яагаад хавчуулсан юм бол?
keyboard_arrow_up