Хадгаламждаа орлого хийгээд 4 сая төгрөгийн урамшууллын эзэн болоорой

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

Монгол улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан Төрийн банкнаас харилцагчдадаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор жил бүр хадгаламжийн урамшуулалт аяныг зарладаг.

“Мөрөөдлөө хадгалъя 2023” урамшуулалт аянаа 9 дүгээр сарын 30-ныг хүртэл өрнүүлэн 15 харилцагчийг урамшуулсан. Энэ оны төгсгөл, шинэ оны босгон дээр харилцагчдынхаа хүсэлтээр “Хадгаламжийн аян”-аа нэгхэн сарын хугацаатайгаар эхлүүлж байна.

  • Хугацаатай хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг, түүнтэй тэнцэх валютын орлого хийх
  • Хадгаламжийн хугацааг 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгалт хийх бүрдээ 1 сугалааны эрхтэй болж, урамшуулалт аянд оролцоно.

Хадгаламжийн аянд оролцсоноор ДӨРВӨН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой. Энэхүү аяныг 12 дугаар сарын 31-нийг дуустал зарлаж байгаа ба нийт 11 урамшууллын эздийг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банкны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу. 


Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653264
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up