“Хараат байх ёстой“ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн НАМЫН УУЛЗАЛТАД явж байна
Төв банкны тухай хуульд Төв банкны үйл ажиллагаа нь Засгийн газраас хараат бус байхаар заасан. Тиймдээ ч Монголбанкны ерөнхийлөгчийг нь 4 биш 6 жилээр томилдог.
Тодруулбал, Монголбанк УИХ-д харъяалагддаг, төрөөс байгуулагдсан хуулийн этгээд юм. Энэ утгаараа үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, "Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэж хуульд заагаад өгсөн.
Гэтэл өнөөдөр улс төрөөс хараат үйл ажиллагаа явуулах ёстой Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдыг дагаад намын уулзалтад оролцож яваа нь олны шүүмжлэлийг дагуулж байна.
Тодруулбал, эдгээр өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын үйл ажиллагаа, талаар мэдээлэл өгч байгаа. Гэвч Ерөнхий сайдын хөдөө орон нутагт хийж буй уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хамт явжээ.
Үүнээс харахад Монголбанкны үйл ажиллагааг улс төрөөс хараат бус гэж хэлэхэд хэцүү биз ээ.
Засгийн газар, Монголбанк тус тус ажлаа хиймээр байна, Б.Лхагвасүрэн ээ...