ХӨГЖЛИЙН БАНК: “Шинэ яармаг” цогцолбор хорооллоос худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгөөс “Шинэ яармаг” цогцолбор хорооллын орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хүргэж байна. “Шинэ яармаг” цогцолбор хорооллын 736, 737-р байранд 119.2 м.кв, 121.3 м.кв талбай бүхий орон сууц, 257.2 м.кв талбай бүхий пентхаус худалдан борлуулах юм.

Хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа ирүүлсэн шаардлага хангасан бол Хөгжлийн банкнаас эргэн холбогдож ажиллах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хаяг болон 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649814
0 эможи

keyboard_arrow_up