Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярын 41 орон сууц, 332 авто зогсоол газартайгаа Хөгжлийн банкны өмчлөлд шилжжээ
Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө /ӨБҮХХ/-д бүртгэсэн байр, обьектуудыг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, "Шинэ яармаг цогцолбор" төслийн 41 орон сууц Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн байна.
Мөн 16 авто зогсоол, дуусаагүй 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээний талбай, 332 авто зогсоол газрын хамт байгаа аж. Эдгээрийг бэлэн болсны дараа худалдаална гэв.
"Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол барих төслөөр "Нью яармаг хаусинг прожект" ХХК нь Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авсан байдаг. Улмаар 59 тэрбумыг эргүүлэн төлсөн бөгөөд хуримтлагдсан өр 117 тэрбум гэх мэдээлэл бий.
Тус компанийн захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.