Банкууд найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоожээ
Арилжааны банкууд найман хувийн хүүтэй орон сууцны зээлээ хумиж эхэлсэн талаар шуугиж эхэллээ. Орон сууцны барилгуудын нийлүүлэлт эрэлтээсээ давсан тухай статистик мэдээг саяхан холбогдох албаны хүмүүс мэдээлсэн юм. Хэрэв цаашид энэ байдлаараа үргэлжилбэл барилгын салбар уналтад орж, орон сууцны үнэ буух хандлага ажиглагдаж байгаа аж.
ХААН БАНК: Өчигдрөөс эхлэн Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоосон бөгөөд хэзээнээс дахин олгож эхлэх нь тодорхойгүй.
ХАС БАНК: Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа. Гэхдээ ийм зээл авах иргэдийн хүсэлт их байгаа учир зээл хэвийн үеэс удаж гарна.
ГОЛОМТ БАНК: Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өөрийн банкны харилцагчдад түлхүү олгож байгаа.
ТӨРИЙН БАНК: Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа. Гэхдээ ийм зээл авах иргэдийн хүсэлт их байгаа учир зээл хэвийн үеэс удаж гарна.
КАПИТРОН БАНК: Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажил тодорхойгүй хугацаагаар зогссон байгаа. Санхүүжилт зогссон.
УЛААНБААТАР ХОТЫН БАНК: Санхүүжилт зогссон учир найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохгүй байгаа.
КАПИТАЛ БАНК: Зээлээ багцалж МИК-д зарах ажил эхэлсэн байгаа. Тиймээс найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохгүй байгаа.