Б.Чойжилжалбуу: Хөгжлийн банк нь зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээ үзүүлдэг

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох "Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд "Бэрэн" группт зээл олгосон талаарх мэдүүлэг бүхий мэдээллийг Хөгжлийн Банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу өглөө. 

Тэрээр ""Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөр та хоёрыг их ойр дотно байдаг гэж танай ажилтан мэдээлсэн. Энэ үнэн үү" гэх шүүгчийн асуултад "Хөгжлийн банкны зээлдэгч болсны дараа Бэрэн групп хоёр санал тавьж байсан. Нэгдүгээрт, өөрийнхөө бүх зээлийг ширмээр худалдах гэрээ хийсэн байсан. Түүнийгээ барьцаалаад зээлийн хорооноос мөнгө босгох шаардлага байгаа. Түүнийг Хөгжлийн банкнаас зөвлөх үйлчилгээ үзүүлээч ээ гэдэг. Хөгжлийн банк зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Тиймээс Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь зөвхөн зээл олгохоос гадна зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэр асуудлаар л уулздаг байсан. Зээлийн асуудал надаас холуур байсан" гэлээ. Түүнчлэн өөрийнх нь талаар мэдүүлэг өгсөн хүмүүстэй өс хонзонтой юу гэдгийг шүүгч тодруулахад үгүйсгэсэн юм. 

Шүүгч нэмж "Ажилтан н.Хулангийн мэдүүлгээр Актив пассив хөрөнгийн удирдлагын газрын даргын өрөөнд дуудагдан ороход "Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөр загнан "Манай санхүүжилтийг олгохгүй удаад байна" гэхэд  Б.Чойжилжалбуу буюу та "Зээлийн санхүүжилт олгогдохгүй удахад гарах алдагдлын хариуцлагыг чи хариуцах юм уу" гэж нэмж загнасан гэсэн. Энэ үнэн үү гэхэд "Үгүй" хэмээн хариуллаа. Мөн шүүгч нэмж дээрх мэдүүлгийг өгсөн хүмүүстэй хувийн өс хонзон бий юу гэхэд "Байхгүй" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646686
0 эможи

keyboard_arrow_up