“Төрийн банк” ХК 2022 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа
“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 2022 оны татварын дараах цэвэр ашгийн 50 /тавь/ хувийг нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцааны нэгж хувьцаанд 63.68 /жаран гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.
Тус шийдвэрийн дагуу нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 60.50 /татвар суутгасан дүн/ төгрөгөөр тооцсон ногдол ашгийг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан 2023 оны 04 сарын 28-ны өдөр байршууллаа.
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.