Ё.Баатарбилэг: Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан “гахай явган нохой нүцгэн“ гэдэг шиг л явж байна
үхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Тус шүүх хурал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан БШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүгдэгчээр татагдан мэдүүлэг өглөө.
Тэрбээр "Хууль хяналтын байгууллагаар дамжуулж улс төрчийг ялладаг байдал тэр үед эхэлсэн юм биш үү. Дараа нь нүүрсний хэрэг гарахад ч холбогдсон хүмүүс хэлж байсан. Ах дүү хоорондын зээл өр төлбөрийг хүртэл надтай хамаатуулаад оруулж ирсэн байсан. Гадаадад ажиллаж амьдарч байсан хоёр дүүдээ байраа зараад, болилоо гэхээр нь найздаа түр ашиглуулж байсныг хүртэл над даар хамаатуулж бичсэн байсан.
н.Батбаяр даргатай холбож байна лээ. Би зөвхөн спорт, боловсролын салбарт л дуугардаг. Мэддэг зүйл дээрээ ярьдаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан "гахай явган нохой нүцгэн" гэдэг шиг л явж байна. Яг хэний хохирлыг барагдуулах гээд байгаа нь тодорхойгүй." гэв.