ТАНИЛЦ: Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга 1.8 сая, гишүүд нь 1.5 саяын цалинтай
Shilen.gov.mn сайтад байршсан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь цалингийн мэдээлэл өнөөдрөөс ил болоод байна.
Тэдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татах болсон Хөгжлийн банкны ТУЗ-ийн 9 гишүүний цалингийн мэдээллийг хүргэе.
ТУЗ-ийн даргын цалин 1,800,000 төгрөг бол бусад 8 гишүүний цалин тус бүр 1,500,000 төгрөг байна. Тэгэхээр тус банкны ТУЗ-ийн гишүүд нэг сард 13,800,000 нэг жилд нийтдээ 165 сая 600 мянган төгрөгийн цалин авдаг байна.
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ажилладаг бол гишүүдээр нь У.Бямбасүрэн, Л.Цэдэвсүрэн, П.Сайнзориг, Д.Эрдэнэбаяр, С.Насанжаргал, Д.Сувдаа, Г.Буян, Б.Энхтуяа нар ажилладаг байна.