Хөгжлийн банкны шүүх хуралд Б.Махбалыг яллагдагчаар татжээ
ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь 2018 онд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн. Улмаар түүнд шүүхээс 11 жилийн ял оноосон. Тэрбээр хорих байгууллагад ял эдэлж буй.
Тэгвэл түүнийг өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралд хорих ангид 11 жилийн ял эдэлж буй Б.Махбалыг авч ирэн шүүгдэгчээр оролцуулж байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Ташрамд дурдахад, Х.Баттулга Ерөнхийлөгчөөсөө буухаас хэдхэн хоногийн өмнө Ч.Махбалд уучлал үзүүлж, түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлиг гаргасан нь олны дургүйцлийг хүргэж байсан юм.